“ЭРДЭНЭС ҮТП” ХХК, Хэнтий аймгийн ЗДТГ хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр, Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь нар хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичиг нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тус тус тусгагдсан “Хүнд үйлдвэрлэлийн бодлого”-ыг хэрэгжүүлэх, “Үйлдвэрлэл, технологийн парк”-ыг байгуулж Улс, Бүс, Орон нутгийн хөгжлийг хурдасгахад талуудын хамтран ажиллах зарчим, чиглэлийг тодорхойлж, санамж бичигт тусгасан асуудлаар үндэсний болон олон улсын эрх зүйн жишигт нийцүүлэн үр дүнтэй, хамтран ажиллах зорилготой юм.

Талууд Санамж бичгийн хүрээнд Зүүн бүсэд жонш, цахиур боловсруулах болон нүүрс-эрчим хүчний үйлдвэр, бусад дагалдах үйлдвэр бүхий үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төлөвлөгөөний дагуу “Бор-Өндөр ҮТП” төслийг хэрэгжүүлж, бүтээн байгуулахад хамтран, харилцан дэмжлэг үзүүлж ажиллана.

Онцгой байдлын алба хаагчдад зориулсан “Уулын болон усны сургалт”-ын төвийг байгуулжээ
Онцгой байдлын алба хаагчдад зориулсан “Уулын болон усны сургалт”-ын төвийг байгуулжээ
 
Өнөөдрөөс ихэнх нутгаар хүчтэй шороон шуурга шуурна
Өнөөдрөөс ихэнх нутгаар хүчтэй шороон шуурга шуурна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!