Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Цогтгэрэл: С.Зориг агсны хэргээс МАН дандаа хожиж, АН дандаа хохирч ирсэн. С.Зориг агсны хэргийг нууц байлгах нь МАН дандаа ашигтай явж ирсэн

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 15 секунд

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг 1998 оны энэ өдөр бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсан байдаг. Гэвч уг хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын 3 хүнийг буруутган ялласан ч эрүүдэн шүүгдэж, хэрэг үүрсэн хэмээн сулласан байдаг.

Тэгвэл АН-ын дарга О.Цогтгэрэл "С.Зоригийн хэргийг илрүүлэх сонирхолгүй байгаа бол нууцаас гаргаж ил тод болгох ёстой. Аль улстөрийн хүчин хожиж, аль улстөрийн хүчин хохирдог вэ гэдэг логикийг хараарай. Хожиж ирсэн улстөрийн хүчин нь энэ хэргийг нууцаас гаргах сонирхолгүй байна. Шаардлагатай бол УИХ дээр С.Зориг агсны хэргээр нээлттэй сонсгол явуулах ёстой. Хууль зүйн хүрээнд энэ асуудлыг шийдэх ёстой гэж бодож байна.

Бүр тодруулж хэлбэл "С.Зориг агсны хэргээс МАН дандаа хожиж, АН дандаа хохирч ирсэн. С.Зориг агсны хэргийг нууц байлгах нь МАН дандаа ашигтай явж ирсэн. Тиймээс энэ хэргийг ил тод болгох ёстой" гэлээ.

Никола Йович Miami Heat-тэй 4 жилийн, 62.4 сая ам.долларын гэрээ сунгалаа
Никола Йович Miami Heat-тэй 4 жилийн, 62.4 сая ам.долларын гэрээ сунгалаа
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.