Он гарсаар Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 61 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 516 хүний амь нас, 2.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Мөн Ерөнхий боловсролын сургуулийн II улирлын бие даалтын 7 хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсантай холбогдуулан төвийн 5 сургуулийн 1258 сурагчдад сургалтыг зохион байгуулсан.
Аймгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээ, ерөнхий боловсролын 2 сургуульд байгууллагын чадавхын үнэлгээ, уул уурхайн компани, шатахуун түгээх 3 станцад эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ, 3 суманд олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн үнэлгээг тус тус хийхээр төлөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, шинээр томилогдсон алба хаагчдыг сургаж, дадлагажуулах хүрээнд “Уулын болон усны сургалт”-ын төвийг байгуулсан талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!