Б.Жавхлан: Гадаад худалдааны нөхцөл байдал маш тодорхойгүй болж байгаа үед бид зөрөөд Евро Азийн түр хэлэлцээрт оръё

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 8 секунд

Монгол Улс Евразийн Эдийн Засгийн Холбоо /ЕАЭЗХ/-той чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах асуудал өнөөдөр ч анхаарлын төвд хэвээр байна. Хэлэлцээр байгуулах тухайд Оросын талаас Монголыг шамдуулсан гэх мэдээлэл цацагдах болов. Энэ асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчийн асуултад "Евро Азийн хэлэлцээрийн хувьд Оросын талаас шамдуулаад тэргүүн бизнес биш шүү дээ. Бид сүүлийн 20 жил өөрсдөө шамдуулсан. Зурдаг дээрээ тулахаар бид өөрсдөө хойшоо суугаад байна. Харин экспортоо түлхэж явуулах үүнийгээ урт удаан хугацаанд хийсэн хэлэлцээр, хүсэлтийн үр дүнд одоо зөвшөөрч байгаа дээр нь ухарч болохгүй гэдэг санаа" гэх тайлбар өгөв. Мөн үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ "Доналд Трампын тарифын бодлоготой холбоотой гадаад худалдааны нөхцөл байдал маш тодорхойгүй болж байгаа үед харин бид зөрөөд Евро Азийн түр хэлэлцээрт оръё. 3-4 жил хийгээд үзье. Болохгүй бол сунгахгүй байна биз. Хамгаалсан импортоо тэр хэмжээнд нь явуулъя. Бид импортолж буй хэмжээндээ менежмент хийх гэж байгаа болохоос биш монополыг хамгаалж буй зүйл огтоос биш. Харин ч эсрэгээрээ бид дараагийн өөр боломжит эх үүсвэрүүд ямар байна вэ гэдэг дээр ажилласаар байгаа" гэсэн юм. Тэрбээр сэтгүүлчийн асуултад хариулахдаа өгсөн тайлбартаа,

- Гадаад худалдаа бол өөрөө экспорт, импорт гэсэн хоёр урсгалтай. 20 жилийн өмнө бидний эхлүүлсэн өнцөг бол Монгол Улсын экспорыг хойш нь нэмэгдүүлье, ялангуяа мал аж ахуйн түүхий эд, бүх зүйлд. Ялангуяа малчдын хотонд үнэгүйдээд байгаа арьс шир, ноосыг экспортод үнэ хүргэж гаргах л зорилтоор эхэлсэн шүү дээ. Харин сүүлийн жилүүдэд “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хүнсний хөтөлбөрүүдийн үр дүнд нэг үеэ бодвол зарим нэр төрлийн барааг бид дотооддоо үйлдвэрлэдэг болсон. Мэдээж харилцан адилгүй байна. Нэг үеэ бодвол дотооддоо ногоо цагаагаа тарьдаг боллоо, боловсруулдаг боллоо, өндөг нэг үеэ бодвол дотоодын хувь хэмжээг хангах үйлдвэрлэлтэй боллоо. Энэ хэсгээ бид хамгаалж харин том зорилго буюу хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээ экспортлохыг алдаж болохгүй. Тиймээс үүнийгээ бид явуулахын тулд Евро Азид тодорхой хэмжээний үйлдвэрлэлүүдээ хамгаалаад том экспортоо түлхэх бодлогоосоо ухарч болохгүй байгаа юм. Хэлэлцээрийн шатанд бүтээгдэхүүн нэг бүрийн үнээр зөвшилцөж ойлголцож, үйлдвэрлэлүүдээ хамгаалахаар болсон байна гэсэн юм.

Г.Дамдинням: Намынхаа байран дээр очиж загнаарай, Л.Гантөмөр дарга аа
Г.Дамдинням: Намынхаа байран дээр очиж загнаарай, Л.Гантөмөр дарга аа
 
Эрдэнэт хотод ноцтой осол гарч дөрвөн хүн нас барсны гурав нь үйлдвэрийн ажилчид байжээ
Эрдэнэт хотод ноцтой осол гарч дөрвөн хүн нас барсны гурав нь үйлдвэрийн ажилчид байжээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!