Б.Чойжилсүрэн: 10 аймагт ДЦС барих Солонгосын “Бьюксан Инженеринг“ компани дампуурсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 48 секунд

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэж эхэлсэн юм.

Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "10 аймагт ДЦС барих Солонгосын "Бьюксан Инженеринг" компани дампуурсан. Чадвар муутай компани шалгараад ийм байдалд хүрсэнд ХАРАМСАЛТАЙ байна. Солонгосын ЭКСИМ банкны зээлээр санхүүжсэн учраас Солонгос компаниудын дунд тендер зарлаж, 2021 онд энэ компани шалгарсан. Ковид гэх мэт шалтгааны улмаас хүндэрч явсаар байгаад дампуурсан" гэлээ.

О.Уламсайхан: “Огцрох амархан“ жагсаалын үндсэн гурван шаардлагын хоёр нь биелсэн гэдэг бол ҮР ДҮН
О.Уламсайхан: “Огцрох амархан“ жагсаалын үндсэн гурван шаардлагын хоёр нь биелсэн гэдэг бол ҮР ДҮН
 
ШУУД: “Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан Хүүхдийн хөгжлийн тухай анхдагч хуулийн төсөл боловсруулсан гишүүд мэдээлэл хийж байна
ШУУД: “Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан Хүүхдийн хөгжлийн тухай анхдагч хуулийн төсөл боловсруулсан гишүүд мэдээлэл хийж байна
Сэтгэгдэл (7)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!