Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бусдын хөдөлгөөнийг хааж автомашинаа байрлуулан, шаардлага тавьсан цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй эмэгтэйг шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Цагдаагийн байгууллагад энэ сарын 26-ны өдрийн 16.00 цагийн орчимд “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт автомашин гарц хааж зогсоод 1 цаг гаруй утасаа авахгүй байснаа гарч ирээд хэл амаар доромжилж байгаад, дахин машинаа цоожилж орхиод буцаад орчихлоо” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Мэдээллийн дагуу алба хаагчид очиж шалган замын зорчих хэсэгт иргэдийн тээврийн хэрэгслийг хааж байршуулсан "Toyota Sai" маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг дуудан ирүүлж, зорчих хэсгийг чөлөөлөхийг хэлж тайлбарлахад, тухайн орчимд байсан жолооч нартай маргалдаж, улмаар алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн үйлдлийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Иймд иргэд та бүхэн нийтийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслээ бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байдлаар байршуулж, учирч болох аливаа эрсдлээс сэргийлэхийг зөвлөж байна.

БИЧЛЭГ ҮЗЭХ:

Д.Үүрийнтуяа: Хамтарсан засгаас гэрээгээ зөрчсөн намыг гаргах асуудал яригдсанаас биш Засгийн газрыг огцруулах тухай агуулга хөндөгдөөгүй
Д.Үүрийнтуяа: Хамтарсан засгаас гэрээгээ зөрчсөн намыг гаргах асуудал яригдсанаас биш Засгийн газрыг огцруулах тухай агуулга хөндөгдөөгүй
 
Л.Гүндалай: Оюутолгойн гэрээг түргэн цуцлаад, Рио Тинтог хөөж гарга. Юун Онтрэг нэмж өгөх
Л.Гүндалай: Оюутолгойн гэрээг түргэн цуцлаад, Рио Тинтог хөөж гарга. Юун Онтрэг нэмж өгөх
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.