Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх тогтоолыг УИХ-д хүргүүлж, ирэх долоо хоногт хэлэлцэхээр болсон. Дээрх асуудалд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийлж "Энэ асуудал нь Үндсэн хуулийн холбогдох заалт анх удаа амилах гэж байгаа гэх утгаар өөр хоорондоо шууд холбогдох юм шиг мөртлөө санал өгөхөд хүндрэл үүсгэсэн ГУРВАН үндсэн асуултыг УИХ-ын гишүүдийн өмнө тавьж жонхууруулсан байна.
Нэгдүгээрт, УИХ-аас нэгэнт баталсан Засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ дэмжиж байна уу гэх асуулт. Тодруулбал, баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл, эрчим хүчний реформ, бүсчилсэн хөгжлийг дэмжиж байна уу гэх асуулт. Дээрх асуудлыг парламентад суудалтай бүх улс төрийн нам, гишүүд дэмжсээр ирсэн байх бөгөөд дэмжихгүй унагаж байсан нам, бүлэг байхгүй байна.
Хоёрдугаарт, “Хамтарсан Засгийн газар”-ын бодлогыг дэмжиж байна уу гэх асуулт. Үндсэн хуульд “хамтарсан Засгийн газар” гэх нэршил, ойлголт байхгүй байх бөгөөд УИХ-д олонхын суудал авсан Ерөнхий сайдын байгуулсан “Монгол Улсын Засгийн газар” гэх нэг л ойлголт байна. Энэхүү асуудал нь парламентын олонхыг бүрдүүлэгч намын төлөөллийн дээд байгууллагын шийдвэрийг намын дарга нь өөрөө хэрэгжүүлэх үү үгүй юу гэдэг улс төрийн асуудлыг үүсгэж байна.
Гуравдугаарт, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өөрт нь УИХ итгэл үзүүлэх эсэх асуулт. Энэ бол Ерөнхий сайдын Үндсэн хуульд заасан хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрхийн асуудал мөн. Ийм ГУРВАН асуултанд УИХ НЭГ хариултаар хариу өгөх улс төр, эрх зүйн нөхцөл байдал үүсэв" гэжээ.
Энэ асуудал нь Үндсэн хуулийн холбогдох заалт анх удаа амилах гэж байгаа гэх утгаар өөр хоорондоо шууд холбогдох юм шиг мөртлөө санал өгөхөд хүндрэл үүсгэсэн ГУРВАН үндсэн асуултыг УИХ-ын(гишүүдийн) өмнө тавьж жонхууруулсан байна.
Нэг. УИХ-аас нэгэнт баталсан Засгийн газрын 4… pic.twitter.com/Vem72ZYvze
— Баттөмөрийн ЭНХБАЯР (@Enkhbayar_bat) May 29, 2025
Сэтгэгдэл (10)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!