Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан валютын нөөцийг нэг сарын хугацаанд 530 сая ам.доллараар нэмэгдүүлэхээр болсныг мэдээллээ. Түүний өгсөн мэдээллээр, Засгийн газрын өнгөрсөн Лхагва гарагийн хуралдаанаас хойшхи хугацаанд хоёр долоо хоногийн хугацаанд ирэх долоо хоног гэхэд 300 сая ам.доллар татаж, дөрвөн долоо хоногийн хугацаанд дээрх хэмжээнд хүргэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл өчигдөр хуралдаж хэд, хэдэн шийдвэр гаргасны дотор Засгийн газрын өмнө нь гаргасан бондууд болох 800-900 сая ам.долларыг мөнгөжүүлэхээр төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, санхүүгийн институтын эзэмшиж буй бондуудыг мөнгөжүүлэх байдлаар валютын нөөцийг нэмэгдүүлэх юм байна.
Энэ талаар салбарын сайд хэлэхдээ "Засгийн газрын зүгээс Хадгаламж даатгалын корпорац дээрх 230 сая ам.доллар, төрийн банкан дахь 50 сая ам.долларыг мөнгөжүүлж валютын нөөцөд шилжүүлэх шийдвэр гаргалаа. Мөн Монголбанк алтны нөөц боломжоо дайчилна. Энэ жил 18 тонн алт худалдан авахаар төлөвлөж байгаа нь одоогийн ханшаар 1.8 тэрбум ам.доллар юм. Үүнийгээ урьдчилж авах, нааш татах боломжууд байна" гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!