Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоёр эрэгтэй согтуурсан үедээ тогтоол усанд живж, амиа алджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 48 секунд

Хоёр иргэн тогтоол усанд живж амиа алджээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт “Тогтоол усанд хүмүүс живсэн байна” гэсэн дуудлага, мэдээлэл энэ оны 05 дугаар сарын 27-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Уг дуудлага, мэдээлэлтэй холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулахад 26-30 насны хоёр эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2 метрийн гүнтэй тогтоол усанд живж, нас барсан байж болзошгүй байдал урьдчилан тогтоогдоод байна.

Иймд иргэд та бүхэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тогтоол болон гол нуурын усанд орохгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

“Чингис Хаан” зочид буудалд галын аюулаас сэргийлэх танхимын болон практик сургалт боллоо
“Чингис Хаан” зочид буудалд галын аюулаас сэргийлэх танхимын болон практик сургалт боллоо
 
“102” аппликэйшнээр зөрчил мэдээлсэн 9112 иргэний урамшууллыг ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ
“102” аппликэйшнээр зөрчил мэдээлсэн 9112 иргэний урамшууллыг ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.