Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Замыг шинэчлэхдээ ПОЛИМЕР БИТУМ ашиглаж байна. Ингэснээр замын 1-р эгнээнд дугуйн мөрний ховил ҮҮСЭХГҮЙ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Зам засварын ажилд шинэ материал ашиглаж буй талаар хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ. Тэрбээр хэлэхдээ "Энхтайваны өргөн чөлөөний авто замыг бүхэлд нь шинэчлэхдээ полимер битум материалыг ашиглаж байна. Ингэснээр замын 1-р эгнээнд дугуйн мөрний ховил үүсэхгүй. Тодруулбал, гадаа 20-30 хэм хүрэхэд асфальт хучилттай зам 40-50 хэм хүртэл халдаг. Энэ үед хүнд даацын тээврийн хэрэгслээс үүдэн, авто зам дээр дугуйн мөрний ховил үүсдэг.

Харин полимер битум ашигласнаар агаарын температур 60 хэм хүртэл халсан ч авто замд дугуйн мөрний ховил үүсэхгүй гэдгийг манай замын мэргэжилтнүүд хэлж байгаа. Мөн гол гудамж, замыг засварлахдаа суурь хүчитгэх болон суурь хучилтын ажлыг замын хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд шөнийн цагаар хийж байна" гэв.

ТАНИЛЦ:  Хүүхдийн баяр, Бурхан багшийн Их дүйчин өдөр амрах ХИЛИЙН БООМТУУД
ТАНИЛЦ: Хүүхдийн баяр, Бурхан багшийн Их дүйчин өдөр амрах ХИЛИЙН БООМТУУД
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.