Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Хурцыг Тайванд суух худалдааны төлөөлөгчөөр томилуулах саналыг буцаан татжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 41 секунд

Хамтарсан Засгийн газрын хүрээнд МАН, АН-аас элчин сайд, элчин сайдын зөвлөх, төлөөлөгч нарыг томилж буй. Энэ хүрээнд Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Тайванд суух худалдааны төлөөлөгчөөр томилуулах саналыг АН-аас хүргүүлээд байсан юм.

Тэгвэл улс төрийн хүрээнд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарахаа мэдэгдсэн байдаг. Иймд Ардчилсан намаас Б.Хурцыг Тайванд суух худалдааны төлөөлөгчөөр томилуулах саналаа эргүүлэн татсан талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал мэдэгдлээ.

ШУУД: УИХ-ын даргатай уулзсан “Огцрох амархан“ жагсагчдын төлөөлөл мэдээлэл өгч байна
ШУУД: УИХ-ын даргатай уулзсан “Огцрох амархан“ жагсагчдын төлөөлөл мэдээлэл өгч байна
 
Гэрээлэгч компаниудын үйл ажиллагааг зогсоох, шантаажлах асуудлаас болж газрын тосны хайгуул хийж буй зургаан талбайн ажил зогсонги байдалд ороод байна