Т.Мөнхсайхан: Иргэд 14 хоногийн дотор ХСҮТ-д оношоо тогтоолгодог болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хавдрын эмчилгээг оочир дугааргүй болгох асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Хавдрын эмчилгээний хүлээгдлийг 1 сар болгох боломжтой учраас би хэлсэн. Туяа эмчилгээ гэхэд 40 хоногийн оочиртой байсан бол өнөөдөр ямар ч оочиргүй болсон байна. ХСҮТ дээр ирдэг ихэнх ачаалал аймаг, орон нутаг, дүүргээс ирдэг байсан бол одоогийн байдлаар 18 аймагт хавдрын эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. Ирэх сард 3 аймгийг оруулна. 3 дүүрэгт хавдрын төвийг байгуулж байна. ХСҮТ дээр ирж байгаа ачааллын урсгалыг бид 2 ангилж байгаа. Оношоо тодруулахаар ирж байгаа хүмүүс хяналтад байгаа хүмүүстэйгээ холилдохоор ачаалал ихсээд байгаа юм. Тиймээс энэ 6 сард багтаад ХСҮТ дээр оношоо тодруулахаар ирж байгаа хүн 14 хоногийн дотор оношоо тодруулдаг болно. Хяналтад ирж байгаа хүмүүсийг аймаг, дүүргүүдэд авах боломж нь бүрдсэн урчаас тийшээгээ явах саналыг тавина. Иргэн өөрөө ХСҮТ-д эмчлүүлэх хүсэлтэй байгаа бол оочир дугаартаа оруулаад үйлчилгээ үзүүлээд явна" хэмээлээ. Мөн тэрбээр 13А маягтыг бүрэн цахимд шүлжүүлнэ гэдгийг энэ үеэр мэдэгдлээ.

Х.Нямбаатар: 5-р цахилгаан станцыг 30 сарын дотор ашиглалтад оруулна
Х.Нямбаатар: 5-р цахилгаан станцыг 30 сарын дотор ашиглалтад оруулна
 
ШУУРХАЙ: Ерөнхий сайд хамтарсан Засгийн газарт ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ эсэх тогтоолоо маргааш албажуулж УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна
ШУУРХАЙ: Ерөнхий сайд хамтарсан Засгийн газарт ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ эсэх тогтоолоо маргааш албажуулж УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна
Сэтгэгдэл (11)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!