“Эрчим хүчний салбарт эхлүүлсэн бүх гэрээ хэлцэл ЗОГСЧИХООД БАЙНА“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх тогтоолыг УИХ-д хүргүүлж, ирэх долоо хоногт хэлэлцэхээр болсон. Эл тогтоолын төслийг УИХ 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх хуулийн заалттай талаар УИХТГ-аас мэдээлсэн байдаг. Тэгвэл Засгийн газрын үйл ажиллагаа цаашид хэрхэх эсэх асуудал яригдаж буй энэ цаг үед гадаадын хөрөнгө оруулалтын нөхцөл байдал ямар байгаа талаар Шадар сайд Т.Доржхандаас тодруулахад "Эрчим хүчний салбарт эхлүүлсэн бүх гэрээ хэлцэл ЗОГСЧИХООД БАЙНА. Бүх зүйл таг гацчихлаа. Хөрөнгө оруулагчдад 6 сарын Засгийн газар үүсэх эрсдэлтэй юм байна гэдэг дохио очиход хүрч байна" гэв.

Т.Доржханд: Засгийн газарт итгэл хүлээлгэх асуудлыг намын зөвлөлөөрөө авч хэлэлцэнэ
Т.Доржханд: Засгийн газарт итгэл хүлээлгэх асуудлыг намын зөвлөлөөрөө авч хэлэлцэнэ
 
ШУУД: “Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан Хүүхдийн хөгжлийн тухай анхдагч хуулийн төсөл боловсруулсан гишүүд мэдээлэл хийж байна
ШУУД: “Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан Хүүхдийн хөгжлийн тухай анхдагч хуулийн төсөл боловсруулсан гишүүд мэдээлэл хийж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!