16 дахь өдрөө төв талбайд жагсаж буй "Огцрох амархан" жагсагчдын төлөөлөл өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай уулзлаа. Уулзалт дууссаны дараа жагсагчдын төлөөлөл О.Уламсайхан сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр хэлэхдээ "Бид гурван хүнтэй уулзах хүсэлт тавьсан. Эдгээрээс УИХ-ын дарга хүсэлтийг хүлээж аваад, ТББХ-ны дарга, УИХ дахь намуудын бүлгийн дарга нарын хамт буюу өргөн бүрэлдэхүүнтэй уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолыг нэгэнт УИХ-д хүргүүлсэн учраас нэмж өөрчлөлт оруулах боломжгүй. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд хэлэлцэж шийдвэрлэнэ гэдгийг бидэнд хэлсэн" гэлээ.
Мөн тэрбээр "Огцрох амархан" жагсаал үр дүнгүй биш, тодорхой үр дүнд хүрсэн гэж үзэж байгаа. Итгэл үзүүлэх эсэх тогтоолыг УИХ-аар хэлэлцэнэ гэдэг нь үр дүн. Гэхдээ мэдээж, бидний хүсэн хүлээсэн үр дүн биш. Бидний хүргүүлээд байсан өргөтгөсөн гурван шаардлага байгаа. Үүний хоёр нь биелсэн гэхэд болно" гэсэн юм.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!