“Чингис Хаан” зочид буудалд галын аюулаас сэргийлэх танхимын болон практик сургалт боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

Улсын хэмжээнд жилд дунджаар 3500 орчим гал түймрийн дуудлага бүртгэгддэг бөгөөд үүний 60-70 хувь нь зөвхөн нийслэл хотод бүртгэгддэг байна. Тэдгээр гал түймрийн 80 орчим хувь нь иргэдийн хувийн өмч хөрөнгө, хашаа, орон сууц, гэрт зэргээр обьектуудад гардаг байна.

Энэ төрлийн галын аюул жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд Онцгой байдлын газраас иргэд, аж ахуй нэгжүүдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх танхимын болон галыг газар дээр нь унтраах практик сургалтыг шат дараатай зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалтыг БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63-р ангийн гал сөнөөгчид холбогдох албаныхан зохион байгуулсан бөгөөд сургалтанд “Чинги хаан” зочид буудлын нийт ажилтнууд хамрагдлаа.

Сургалт хоёр үе шаттай явагдсан бөгөөд танхимын сургалтаар гал гардаг хүчин зүйлс, гэр оффисын орчинд гал гарах шалтгаанууд, галын аюулгүй байдлыг хэрхэн хангах, гал гарсан үед хэрхэн ажиллах, өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндийг хэрхэн хамгаалах арга туршлагыг танилцуулж, мэдээлэл өглөө. Үүний дараа танхимын сургалтаар олгосон мэдлэгээ амьдрал дээр хэрхэн ашиглах, галыг хэрхэн унтраах зэрэг практик сургалтыг амжилттай зохион байгууллаа.

“Чингис хаан” зочид буудалд зохион байгуулсан гал унтраах практик сургалтыг зарим иргэд андуурч гал түймэр гарлаа хэмээн Онцгой байдлын газарт мэдээлэл өгсөн тохиолдлууд ч цөөнгүй гарчээ.

Албанаас чухал нь эрүүл мэнд
Албанаас чухал нь эрүүл мэнд
 
Б.Амарсанаа: МАН-ын дүрмийн дагуу Бага хурлаас гаргасан шийдвэрийг биелүүлэхийг шаардаж, намын генсект ШААРДАХ БИЧИГ хүргүүлж байна
Б.Амарсанаа: МАН-ын дүрмийн дагуу Бага хурлаас гаргасан шийдвэрийг биелүүлэхийг шаардаж, намын генсект ШААРДАХ БИЧИГ хүргүүлж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!