Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд заасны дагуу Засгийн газрын 2021 оны 340 дүгээр тогтоолоор баталсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолыг энэ сарын 28-ны өдөр баталсан.

Энэ журмын хүрээнд ажлын байр шинээр бий болгох, хадгалах, өргөтгөх зорилгоор иргэд, аж ахуйн нэгж байгууллагад 36 хүртэлх сарын хугацаатай 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг арилжааны банкаар дамжуулж, мөн санхүүгийн дэмжлэгийг 5.0-10.0 хүртэл сая төгрөгийн хүүгүй, барьцаагүй, эргэн төлөгдөх, хөнгөлөлттэй нөхцөлөөр тус тус олгодог.

Инфляцын түвшинтэй уялдуулан жижиг зээлийн хэмжээг хувиараа хөдөлмөр эрхлэгчид 20.0 сая хүртэл төгрөг, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэнд 40.0 сая хүртэл төгрөг олгохоор нэмэгдүүлснээр ажлын байр бий болгох, хадгалах өргөжүүлэх, эдгээр иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой боллоо.

2020-2024 онд жижиг зээлд нийт 5,551 иргэн, ААНБ хамрагдах хүсэлт гаргаснаас 2,662 буюу 47.9 хувь нь хамрагджээ. Мөн хугацаанд санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд 38,331 иргэн, ААНБ хамрагдах хүсэлт гаргаснаас 64.7 хувьтай тэнцэх 24,816 нь хамрагдсан. Журамд өөрчлөлт оруулснаар зээл дамжуулан олгох банкийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт шилжүүлсэн байна.

УРСГАЛ СӨРСӨН жолоочийн эрхийг 3 сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торгожээ
УРСГАЛ СӨРСӨН жолоочийн эрхийг 3 сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торгожээ
 
Багахангай-Хөшигийн хөндийн төмөр зам Зүүнбаян-Хангийнхаас долоо дахин хямд
Багахангай-Хөшигийн хөндийн төмөр зам Зүүнбаян-Хангийнхаас долоо дахин хямд
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!