Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд хамтарсан Засгийн газарт ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ эсэх тогтоолоо ӨНӨӨДӨР албажуулж УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэх эсэх тогтоолын төслийг өнөөдөр болох Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд хэлэлцүүлж батлан, УИХ-д хүргүүлэхээр болсон тухай баттай эх сурвалж бидэнд мэдээллээ.

Тодруулбал, МАН-ын VI бага хурлаас гаргасан тогтоолыг ЗГ-ын сайд нарт танилцуулж, Үндсэн хуулийн 44.1, 44.2 дэх заалтыг үндэслэн "Итгэл үзүүлэх тогтоолын төсөл"-ийг боловсруулж, цаашид хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэх асуудлаар ЗГ-ын тогтоол гарч, УИХ-д хүргүүлэхээр болсон байна. Тухайн тогтоолын хүрээнд УИХ Үндсэн хуульд нийцэж буй эсэх цаашлаад холбогдох хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа эсэх асуудлаар ҮХЦ-д мэдээлэл гаргах бөгөөд ҮХЦ уг тогтоолыг хүлээн авч хянан үзээд ажлын гурван хоногийн дотор УИХ-д дүгнэлтээ гаргаж өгөх процесс өрнөх аж.

Түүний дараагаар ирэх долоо хоногийн мягмар гарагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар ҮХЦ-ээс гаргасан дүгнэлтийг хэлэлцээд УИХ-аар уг тогтоолыг хэлэлцүүлэх эсэх шийдвэрийг гаргах юм. Хэрэв Засгийн газарт итгэл хүлээлгэх асуудал нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн тохиолдолд УИХ хүлээн авч хэлэлцэх нөхцөл бүрдэх юм байна.

ТОДРУУЛГА: Төв талбайгаас “буулгасан“ цагаан асрыг цэцэрлэгт хүрээлэн, Барсын баруун талын авто зогсоол зэрэг байршлуудад байрлуулахаар яригдаж байна
ТОДРУУЛГА: Төв талбайгаас “буулгасан“ цагаан асрыг цэцэрлэгт хүрээлэн, Барсын баруун талын авто зогсоол зэрэг байршлуудад байрлуулахаар яригдаж байна
 
“Монгол цагаан сар” үзэсгэлэн худалдаа болно
“Монгол цагаан сар” үзэсгэлэн худалдаа болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.