Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр “Огцрох амархан“ жагсаалын төлөөллийг хүлээн авч уулзана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 29 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардаж буй "Огцрох амархан" жагсаалын төлөөлөлтэй УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр 16:30 цагт уулзахаар болжээ. Учир нь жагсагчид УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд тодорхой асуудлын хүрээнд 24 цагийн дотор уулзах шаардлагыг хүргүүлсэн байдаг. Тиймээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалан жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзах болсноо зохион байгуулагчдад мэдэгдсэн нь энэ аж.

Жагсагчдын зүгээс УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд дараах асуудлуудыг уламжилжээ. Тодруулбал,

  • Улсын Их Хурал нь Засгийн газарт хяналт тавих бүрэн эрхтэй институт болохын хувьд хяналтын механизмаа ажиллуулах
  • Иргэдийн дунд уур бухимдал үүсгээд буй асуудал нь хамтарсан Засгийн газрын асуудал бус Л.Оюун-Эрдэнэ хэмээх албан тушаалтны өөрийн хариуцлага хүлээх асуудал тул үүнийг засаглалын институт хоорондын асуудал болгож өргөжүүлэлгүй, тус албан тушаалтны өөрийнх нь хариуцлагын хүрээнд шалгах, хариуцлага тооцох
  • УИХ-д Итгэл хүлээлгэх тогтоолын төсөл боловсруулахдаа хамтарсан Засгийн газарт холбогдуулан томьёолсон нь асуудлыг Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнээс булзааруулсан шинжтэй байгааг анхаарч УИХ-ын дарга албан ёсны байр сууриа иргэдэд нээлттэй илэрхийлэх гэх шаардлагуудыг тавиад байгаа аж.

ЧУУЛГАН: Говьсүмбэр аймгийн нэрийг Дундговь гэж андуурч бичсэн тул “Эрчим хүч-3” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах асуудлыг хойшлууллаа
ЧУУЛГАН: Говьсүмбэр аймгийн нэрийг Дундговь гэж андуурч бичсэн тул “Эрчим хүч-3” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах асуудлыг хойшлууллаа
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.