Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан “SheLeads” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 46 секунд

Голомт банк эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр төрөл бүрийн төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж ирсэн. Энэ хүрээнд бизнесийн салбарт жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “SheLeads” арга хэмжээг анх удаа зохион байгууллаа.

Арга хэмжээнд нийт 450 гаруй бизнес эрхлэгч эмэгтэйчүүд уригдан оролцов.

Уг арга хэмжээний үеэр улс орны болон эдийн засгийн хөгжилд үзүүлэх эмэгтэйчүүдийн нөлөөлөл, оролцоог нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн төрөл бүрийн сургалт, илтгэлүүд тавигдахаас гадна амжилттай яваа бизнес эрхлэгч эмэгтэйчүүд өөрийн сайн туршлага, түүхээсээ хуваалцаж, нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүллээ.

Илтгэлийг Голомт банкны мэргэжилтнүүд болон МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Б.Саруул, Salesforce LLC-ийн Бүтээгдэхүүн хариуцсан захирал М.Сувдмаа тэргүүтэй зочин илтгэгчид хүргэсэн юм. Арга хэмжээний үеэр үндсэн илтгэлээс гадна салбар хуралдаануудыг зохион байгуулсан бөгөөд энэ хэсэгт хүний нөөц, удирдлагын сэтгэлзүй, хувь хүний хөгжлийн сэдвээр салбар бүрийн мэргэжилтнүүд сонирхолтой илтгэлүүдийг хүргэлээ.

Нийт 8 илтгэгчид 3 салбар хуралдаанд хуваагдан илтгэлээ толилууллаа.

“Her stories” хэлэлцүүлэгт “Юргана Индастри” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чанцалдулам, “Наран трейд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Удвал, Монгол Улсын Гавьяат Тамирчин О.Гүндэгмаа зэрэг салбар бүрийн манлайлагч эмэгтэйчүүд панелистаар оролцож, бизнесээ өргөжүүлэхээр ажиллаж яваа зочдод маань өөрсдийн сайн туршлага, өсөлтийн түүхээсээ харамгүй хуваалцаж, нээлттэй ярилцсан юм.

Мөн энэ үеэр Голомт банк бизнес эмэгтэйчүүдэд тусгайлан зориулсан “She stars” чиглүүлэх хөтөлбөрийг эхлүүлж буйгаа албан ёсоор зарлаж, тус хөтөлбөрийн менторуудыг алдаршуулан хөтөлбөрийн цомыг гардуулж өгсөн нь онцлох үйл явдал байлаа.

Жендэрийн тэгш байдлыг хангахын тулд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт тэр дундаа удирдах түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдийг дэмжих, тэдний эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай. Голомт банк цаашид эмэгтэй бизнес эрхлэгчдийг үргэлжлүүлэн дэмжиж, тэдэнд зориулсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүртээмжтэй хүргэхээс гадна бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах, үйл ажиллагаагаа амжилттай өргөжүүлэхэд нь туслах олон төсөл, хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлэх болно.

Хоёр эрэгтэй согтуурсан үедээ тогтоол усанд живж, амиа алджээ
Хоёр эрэгтэй согтуурсан үедээ тогтоол усанд живж, амиа алджээ
 
ШУУД: “Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан Хүүхдийн хөгжлийн тухай анхдагч хуулийн төсөл боловсруулсан гишүүд мэдээлэл хийж байна
ШУУД: “Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан Хүүхдийн хөгжлийн тухай анхдагч хуулийн төсөл боловсруулсан гишүүд мэдээлэл хийж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!