ТВ8 телевизээс бэлтгэн хүргэдэг “Anuxai’s fitness show” нэвтрүүлгийн 3-р улирлын оролцогч, дуучин МУСТА Г.Эрдэнэтунгалаг өнгөрсөн бямба гараг буюу 5-р сарын 24-ний өдөр "i am singer- Би дуучин" тоглолтоо хийлээ. Тэрбээр шоу нэвтрүүлэг дууссанаас хойш хоёрхон өдрийн дараа ийнхүү өөрийн бие даасан тоглолтоо хийж, үзэгч фенүүддээ гэнэтийн бэлэг барьсан юм. Түүний тоглолтод шоуны ялагч А.Хонгорзул оролцож, ая дуугаар мэндчилгээ дэвшүүлсэн нь тоглолтын бас нэгэн чимэг байв. Дуучин Г.Эрдэнэтунгалагийн хувьд биеийн жингээсээ болоод хүссэн төрөл жанраараа уран бүтээл хийж чадахгүй байгаа тухайгаа “Anuxai’s fitness show”-нд оролцох үедээ ярьж байсан. Тэгвэл шоуны туршид нийт 13.4 кг турж чадсан дуучин бүсгүй ийнхүү нэвтрүүлэг дууссанаас хойш ердөө хоёрхон өдрийн дараа тоглолтоо хийж, хөдөлмөрч, дайчин авьяаслаг уран бүтээлч гэдгээ батлан харуулав.
Сэтгэгдэл (13)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!