Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн бол үнэмлэх дахин авахад зөрчлийн торгууль гэж 30,000 төгрөг, үйлчилгээний хураамж 30,000, улсын тэмдэгтийн хураамж 3,300 нийт 63,300 төгрөгөөр захиалдаг байсныг болиулж, үйлчилгээний хураамж, улсын тэмдэгтийн хураамжаа /33,300/ төлөөд иргэний үнэмлэхээ захиалах боломжтой болсон байна.
Учир нь Прокурор Н.Э нь иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн гэх үндэслэлээр иргэн П.Х-г торгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж шүүхэд дүгнэлтийг хүргүүлснээр уг асуудлыг Монгол Улсын Дээд шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхээс иргэн өөрийн иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн нь нийгэмд, бусад этгээдэд хор уршиг учруулахгүй буюу зөвхөн хувь иргэнд өөрт нь эрх зүйн үр дагавар үүсэх боломжтой байх тул улсын бүртгэлийн байгууллага тухайн иргэнийг зөрчил үйлдсэнд тооцож Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэж шийтгэл оногдуулсан нь буруу байна гэж үзэн, Улсын бүртгэгчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгожээ. Ингэснээр дээрх шийдвэр нь хууль хэрэглээний хувьд нэгдмэл байдлыг тогтоох ба бөгөөд цаашид иргэд энэхүү үндэслэлээр зөрчлийн тухай хуулиар торгуулахгүй. Одоо иргэд иргэний үнэмлэх дахин авахдаа торгуулийн 30,000 төгрөг гэж төлөхгүйгээр, үйлчилгээний хураамж 30,000, улсын тэмдэгтийн хураамж 3,300 нийт 33,300 төгрөгөөр захиалан авах боломжтой болсон байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!