Хамтарсан Засгийн газраас төрийн өмчит компаниудад бүтээмж хариуцсан хяналтын менежерийн орон тоог бий болгож, МАН, АН, ХҮН намаас томилгоонуудыг хийж буй.
Энэ нь УИХ-ын зарим гишүүдийн зүгээс шүүмжлэл дагуулж эхэлсэн. Тухайлбал УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл "Х.Баттулгын ТӨК-иуд дахь ЖОНХУУ томилгоог эргэн харах ёстой. 2024 оны сонгуулиар надтай өрсөлдөж байсан И.Мөнхжаргалыг ХЯНАЛТЫН МЕНЕЖЕР болгочихсон. Ийм байдлаар ХАМТАРСАН нэрийн дор "ЖЭНКО" Х.Баттулгыг тойрсон хүмүүсийг томилж, төрийн албыг ЖОНХУУРУУЛЖ болохгүй" гэж байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!