Самбар дээр шохойгоор зурдаг багш Б.Бямбаа: Миний гол зорилго нь дэлхийд үнэлэгдсэн уран бүтээлийг хойч үедээ үлдээх

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 6 секунд

Самбар дээр шохойгоор хичээнгүйлэн сартай шөнийг зурж буй Б.Бямбаа багшийн бичлэг 2020 онд "бүүм" болж байлаа. Түүнийг сураглатал багшлахаа болиод өөрийн урландаа бүтээлээ туурвих болжээ. Тэрбээр 10 гаруй жилийн хугацаанд 4 сургуульд уран зургийн багшаар ажилласан учраас сурагчдаа санаж буйгаа ч нуусангүй. Түүний энэ санагалзах сэтгэлийг нь урлангийн багачууд дэвтээдэг аж.

Б.Бямбаа багш 2018 оноос ЕБС-д багшлахаа больж, 2020 оноос хувийн сургуульд цагаар багшилж байгаад боловсролын салбарыг орхижээ.

Тэрбээр энэ талаар "Сурагчдынхаа энерги, сэтгэл хөдлөлийг их санадаг шүү. ЕБС-ийн зургийн хичээл хүртэл улстөржсөн байгаа нь харамсалтай байгаа биз дээ. Энэ системийн гажуудал нь юунаас болов гэхээр боловсролгүй байгаатай холбоотой.

Хэрэв бид боловсролыг бизнес, улс төр, ашиг хонжоо гэж хардаггүй байсан бол боловсрол ном журмаараа явна.

Би төрийн байгууллагуудаар ажил, төрөл хөөцөлддөг. Тэгэхэд хүнд суртал бүр дээд цэгтээ тулчихсан. Энэ чинь боловсролгүй, мунхгийн шинж байхгүй юу. Би сурагчдаа ийм болгохгүйн тулд сонгодог уран зургийн хичээл ордог байлаа. Сонгодог уран зургийн боловсролоор дамжуулж хүн энэрэнгүй сайхан сэтгэлтэй, урлагийн өндөр боловсролтой болно. Урлагийн өндөр боловсролтой хүн мэдээж бусдыг хайрлаж, хүндэлнэ. Ямар ч хүнийг ялгахгүй харьцана. Хичээлийн 40 минутын нэг минут ч гэсэн надад маш их үнэ цэнэтэй байсан. Хүүхдүүдэд урлагийн мэдрэмжийг асар өндөр түвшинд, бодит түвшинд өгөхийг тулд самбар дээр шохойгоор зурж, хичээлийн хөтөлбөрөө хүртэл өөрөө боловсруулдаг байлаа. Энэ нь магадгүй Боловсролын яаманд таалагдаагүй байх" гэв.

Цэцэрлэгт байхдаа багшдаа лууван зурж өгснөө тод санадаг

May be art of 1 person and text

Б.Бямбаа Тайваны их сургуульд уран зургийн чиглэлээр магистрт гурван жил суралцаж, 2013 онд эх орондоо ирсэн байна. Тэрбээр багаасаа л зурах дуртай хүүхэд байж. Цэцэрлэгт байхдаа багшдаа лууван зурж өгснөө тод санадаг аж. Яг л бодит мэт зурж гээд багш нь магтаж байсныг одоо ч тод санадаг гэнэ. Тэрбээр "Өдий зэрэгтэй яваа маань ачит багш нартай минь салшгүй холбоотой. Би Ардын зураач, урлагийн гавьяат зүтгэлтэн, агсан Б.Чогсом, Төрийн соёрхолт, зураач Ц.Цэгмэд багш нарын шавь. Хоёр багшдаа их баярлаж явдаг" гэдгээ хуучлав. Б.Бямбаа зурахдаа огт харандаа хэрэглэдэггүй. Шууд л тосон будгаар буддаг гэдгээрээ бусдаас ялгардаг. Тиймдээ ч түүний бүтээлийг харсан хүмүүс Зурсан зураг уу, фото юу” гэж эргэлзэхэд хүргэдэг гэхэд буруудахгүй.

Б.Бямбаа дээрх Улаанбаатарын зургийг 2019 онд зуржээ. Шууд л тосон будгаар, үндсэн гурван өнгөөрөө зурсан байна. Тухайн үед “Peace tower”-ын 12 давхарт урлантай байхдаа цонхоороо харж байгаад дээрх бүтээлийг амилуулсан нь энэ.

Б.Бямбаа өөрөө, өөртөө соёлын элч юм уу даа

Түүний олон улсад гаргасан амжилтууд чамгүй их. 2019 онд болсон Японд болсон дэлхийн хэмжээний олон улсын ART OLIMPIA INTERNATIONAL OPEN ART COMPETITION -д “HONORABLE MENTION” шагнал авсан. Японы алдартай урлагийн сэтгүүл болох “Үүсэл бүтээл” маань “Bijutsu Techo magazine”-д , “Living National Treasure” Museum үзэсгэлэнд бүтээл нь тавигдсан.

Түүнчлэн 2024 онд АНУ-д жил бүр зохиогддог "The 2024 American art awards" тэмцээнд дөрвөн төрөлд бүтээлээ сойж, тус бүр шагнал хүртсэн байна. Нийт дүнгээрээ 64 улсаас дөрөвдүгээр байрыг хүртэж Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөжээ.

Тэрбээр "Шагнал өргөмжлөлийг Монгол Улсын нэрийн өмнөөс хүлээж аваад таныг хэн угтсан бэ гэхээр нисэх онгоцны буудлын угтах үйлчилгээний ажилтан гэх юм уу хаашай юм. Бараг тийм үг хэлэх гээд байна л даа. Бодит байдал нь тэр юм чинь. Түүнээс Боловсрол болон Соёлын яамнаас тусалж байгаагүй. Нэг бүтээлээ зараад тэр мөнгөөрөө дараагийн уралдаанд оролцох бүтээлийнхээ бараа материалыг авдаг. Ямар уралдаан хаана зарлаж байна тэнд нь бичиг баримт бүрдүүлж зөндөө их ажил болдог. Урлагаараа дамжуулж Монгол ард түмнийхээ аж амьдралыг өөрийнхөө зүгээс дэлхийд сурталчилсан нь Б.Бямбаа өөрөө, өөртөө соёлын элч юм уу даа. Гурван өндөр хэмжээний уралдаанд оролцож түрүүллээ. Цаашдаа маш том уралдаан тэмцээнд орно. Сайхан бүтээлүүдээ зураад орно. Гэхдээ хамгийн гол зорилго нь дэлхийд үнэлэгдсэн уран бүтээлийг хойч үедээ үлдээх. Захиалагчийн өгсөн бүх бүтээлийг дэлхийн өндөр түвшний уран бүтээл болгож хийж өгдөг. Тэр нь л яваандаа үлдэх болов уу даа л гэж найддаг" гэдгийг ярианы төгсгөлд онцлов.

Түүний "The 2024 American art awards"-аас шагнал хүртсэн 4 бүтээл

May be art of 1 person

May be an illustration

May be art

May be art

Он гарсаар ачааны автомашины импорт  5.6 хувиар буурчээ
Он гарсаар ачааны автомашины импорт 5.6 хувиар буурчээ
 
О.Мөнхжин: Даруухан байх ёстойг ойлголоо. “Бишрэлт Металл“ баг мундаг эргэж ирлээ. Одоо амиа  тавих тоглолт үлдсэн шүү
О.Мөнхжин: Даруухан байх ёстойг ойлголоо. “Бишрэлт Металл“ баг мундаг эргэж ирлээ. Одоо амиа тавих тоглолт үлдсэн шүү
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!