"Төгрөг нуурын орд"-ыг Хятадын компаниудад зарсан гэх хэрэгт холбогдоод буй УИХ-ын гишүүн Х.Баттулгад шаардлага хүргүүлж, иргэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр "Х.Баттулгыг ээж нь загнаад ч нэмэргүй, хуралдаа ирээгүй байна. Цус ярьж, бид нараар Хятадыг үзэн ядуулдаг хүн өөрөө Хятадтай найр тавьж, тэрбум тэрбумаар нь мөнгө олдог. Энэ АРИУН ЯВДАЛ юм уу. "Төгрөг нуурын орд"-оо авъя" гэлээ.