Орон нутгийн нислэгийн тийзний үнийг бууруулах асуудлыг судална

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хаврын урь орж, бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байгаатай холбогдуулан дэд бүтцийн салбарт шинээр хийгдэх ажлууд, түүнд тавих хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх тухай хэлэлцжээ. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласантай холбоотой жуулчдыг татах хүрээнд агаарын тээврийн салбарт олон улсын зорчигч тээврийг нэмэгдүүлэхэд анхаарах зарим асуудлыг хэлэлцэв. Тухайлбал, нислэгийн чиглэлийг нэмэх, орон нутгийн нислэгийн тизний үнийг бууруулах зэрэг асуудлыг судалж, агаарын тээврийн салбарынхан ажлаа аялал жуулчлалын улиралтай уялдуулж ажиллахыг даалгажээ. Мөн Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлын засварын ажлыг шуурхай эхлэх, удаашралтай байгаа асуудалд анхаарал хандуулж ажиллахыг салбарын сайд Б.Дэлгэрсайхан үүрэг болгожээ.

О.Цогтгэрэл: Улсаа хөгжүүлэхийн тулд Засагт хамтарсаныг дэмждэг ч ТӨК-иудын бүтцийг томруулсан хамтын шийдвэр гаргаж байгааг эсэргүүцдэг
О.Цогтгэрэл: Улсаа хөгжүүлэхийн тулд Засагт хамтарсаныг дэмждэг ч ТӨК-иудын бүтцийг томруулсан хамтын шийдвэр гаргаж байгааг эсэргүүцдэг
 
“Мөрч” ОАУСК эхний 4 ангиараа “Voo” платформын бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй сериалаар шалгарчээ
“Мөрч” ОАУСК эхний 4 ангиараа “Voo” платформын бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй сериалаар шалгарчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!