Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗТХЯ: Хурдны зам өнгөрсөн жилээс хагарч эхэлсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км Монголын анхны хурдны авто замд цууралт үүссэн талаар бид мэдээлсэн. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яамнаас тайлбар хийлээ. ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загдраднаа,

"БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн тусламжтайгаар 2016 оноос замын барилгын ажил эхэлсэн. 2019 оны есдүгээр сард ашиглалтад орсон. Үүнээс хойш энэ зам бараг ашиглагдаагүй. Өнөөдөр үүссэн нөхцөл байдлын тухайн замын дагуу хагарал гарсан. Замын ирмэгээс 3.5 метрт 115 метр орчим хагарал үүссэн байгаа. Энэ бол технологитой холбоотой асуудал байгаа. Гүйцэтгэгч компани, зөвлөх компани газар дээр нь очиж ажилласан. Холбогдох засварын ажлын төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Ажлын хэсэг байгуулагдсан. Дүгнэлтээ боловсруулж байна. Дүгнэлт нь ойрын өдрүүдэд гарна. Ингээд засварын ажлыг хийж дуусгана. Өнгөрсөн жилээс хагарч эхэлсэн. Тухай бүрт нь гүйцэтгэгч компани засвар хийж байсан. Энэ жил хагарлын хэмжээ нэмэгдэж тодорхой хэмжээнд засвар хийх шаардлагатай болсон" гэв.

“Туул гол дагуу амралт, зугаалгын цогцолбор” байгуулах уралдаан зохион байгуулагджээ
“Туул гол дагуу амралт, зугаалгын цогцолбор” байгуулах уралдаан зохион байгуулагджээ
 
ТАНИЛЦ: “Болор цом-42” наадмын хоёрдугаар шатанд 28 найрагч ШАЛГАРЧЭЭ
ТАНИЛЦ: “Болор цом-42” наадмын хоёрдугаар шатанд 28 найрагч ШАЛГАРЧЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.