Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зам, тээврийн яамны газрын дарга нарыг гадагшаа томилолтоор явах, чөлөө хүсэхийг хоригложээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Зам, тээврийн яамны газрын дарга нарыг гадагшаа томилолтоор явах, чөлөө хүсэхийг салбарын сайд Б.Дэлгэрсайхан хоригложээ. Учир нь, энэ жил олон том бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхтэй холбоотой ийм үүрэг даалгавар өгсөн байна. Ингэхдээ газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагууд, алба хаагчдыг ажлаа эрчимжүүлж, хичээл зүтгэлтэй, санаачлагатай ажиллахыг онцгойлон анхааруулжээ.

Мөн яамны газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагууд, алба хаагчдыг ажлаа эрчимжүүлж, хичээл зүтгэлтэй, санаачлагатай ажиллахыг онцгойлон анхааруулжээ. Өнөөдөр болсон Зам, тээврийн сайдын шуурхай хуралдааны үеэр дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд шуурхай хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт удаашралтай байгааг шүүмжилжээ. Мөн хуралдаанаар авто зам, төмөр зам, агаарын тээврийн салбарт хэрэгжих томоохон төслүүдийг цаг хугацаанд нь эхлүүлэх, цаг үеийн тулгамдаж буй зарим асуудлыг хэлэлцэж, ахиц дэвшил гаргаж ажиллахыг үүрэг болгосон байна.

Р.Булгамаа: АН гэхээс илүү хэсэг бүлэг хүмүүс хамтарсан ЗГ-т орж ажилласнаар Ардчилсан намын ГАЛ ТОГОО маш УНТАА байдалд орчихлоо
Р.Булгамаа: АН гэхээс илүү хэсэг бүлэг хүмүүс хамтарсан ЗГ-т орж ажилласнаар Ардчилсан намын ГАЛ ТОГОО маш УНТАА байдалд орчихлоо
 
А.Баяр: ШУТИС-ийн багш нарын бүтээсэн бүх төрлийн “Автомат хаалт онгойлгодог чип”-ийг нийслэлээс дэмжиж 9 дүүрэгт суурилуулна
А.Баяр: ШУТИС-ийн багш нарын бүтээсэн бүх төрлийн “Автомат хаалт онгойлгодог чип”-ийг нийслэлээс дэмжиж 9 дүүрэгт суурилуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.