Т.Мөнхсайхан: Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дахин өргөн барих асуудал яригдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Монгол Улсын хүний гавьяат эмч П.Батчулууныг цагдан хорьсон нь эрхтэн шилжүүлэх асуудлыг хөндөж, нийгэмд олны анхаарлыг татаж буй. Энэ асуудал Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын асуудлыг өнгөрсөн парламентын хугацаанд Ж.Чинбүрэн гишүүн өргөн барьсан ч хэлэлцүүлэн, баталж амжаагүй учраас дахин өргөн барих асуудал яригдаж байна. Өнгөрсөн хугацаанд ял шийтгэл авсан эмч нарын тоог аваад үзвэл багагүй тоо байна. Тэгэхээр үүнийг шийдвэрлэхийн тулд Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн барихаар өнгөрсөн есдүгээр сараас хойш ажиллаж байна. Энэ хүрээнд бид үзэл баримтлалыг нь батлуулаад олон нийтийн хэлэлцүүлэг хийх шатандаа явж байна. Ирэх намрын чуулганаар өргөн барих хуулийн жагсаалтад энэ хууль багтсан байна" гэлээ.

Ажил үүргээ гүйцэтгэж явахдаа амь насаа алдсан эмнэлгийн ажилчдын ар гэрт үзүүлэх дэмжлэг байхгүй
Ажил үүргээ гүйцэтгэж явахдаа амь насаа алдсан эмнэлгийн ажилчдын ар гэрт үзүүлэх дэмжлэг байхгүй
 
Шинэ нам Ардчилсан намд нэгдэх шийдвэрээ баталлаа
Шинэ нам Ардчилсан намд нэгдэх шийдвэрээ баталлаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!