Төв аймгийн Өндөрширээт сумын Талын-Уул гэх газарт ноцтой ослын улмаас түргэний автомашинд явсан жолооч, эмч, өвчтөн нарын 6 хүн газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг энэ сарын 11-нд гарсан. Тэгвэл ажил үүргээ гүйцэтгэж яваад нас барсан эмнэлгийн ажилтнуудын ар гэрт өнөөдрийн байдлаар төрөөс үзүүлэх ямар нэгэн дэмжлэг байхгүй болохыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэллээ. Тэрбээр “Ажил үүргээ гүйцэтгэж яваад нас барсан 17 хүн байна. Гэхдээ ямар нэгэн байдлаар ар гэрийг нь хар үзэх, зохион байгуулалт байхгүй. Цаашид энэ асуудлыг шийдвэрлэх ёстой тул эмнэлгийн мэргэжлийн эрхзүйн хуульд тодорхой тусгаж байгаа” гэх тайлбар өглөө.
Ажил үүргээ гүйцэтгэж явахдаа амь насаа алдсан эмнэлгийн ажилчдын ар гэрт үзүүлэх дэмжлэг байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.