“Найман шарга“ төвд нэг ам.доллар 3510 төгрөгтэй тэнцэв

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 2 секунд

Монголбанкны зарласан өчигдрийн албан ханшаар нэг ам.доллар 3480 төгрөг болж, өмнөх өдрөөс хоёр төгрөгөөр чангарчээ. Ханшийн мэдээллийг харвал, нэг ам.доллар 3500 төгрөг даваад байна. Валют арилжааны "Найман шарга" төвд өчигдөр орой 18:00 цагийн байдлаар нэг ам.долларыг 3502 төгрөгөөр авч 3510 төгрөгөөр заржээ. Харин арилжааны банкууд нэг ам.долларыг 3471-3487 төгрөгөөр авч байгаа бол 3496-3492 төгрөгөөр зарж байна.

Ханшийн мэдээллийг харвал, төгрөгийн эсрэг ам.долларын ханш суларсаар байна. Энэ талаар эдийн засагч Н.Энхбаяр цахим хуудастаа " Гуравдугаар сарын 1-нээс 25-ны өдрүүдэд "Найман шарга" арилжааны төвд тогтож буй америк доллар ба төгрөгийн харьцах ханшийн өөрчлөлтөөс үзвэл төгрөгийн ханш хоног тутамд 70-72 мөнгөөр суларчээ" гэж мэдээлэв.

БАЙНГЫН ХОРОО: УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаас  Боловсролын сайдад хандаж тавьсан асуултын хариуг хэлэлцэнэ
БАЙНГЫН ХОРОО: УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаас Боловсролын сайдад хандаж тавьсан асуултын хариуг хэлэлцэнэ
 
Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч зуучлах тусгай зөвшөөрөл, ажлын байрны төлбөртэй холбоотой гомдол мэдээллийг хүлээн авч байна
Гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч зуучлах тусгай зөвшөөрөл, ажлын байрны төлбөртэй холбоотой гомдол мэдээллийг хүлээн авч байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!