Сүхбаатар аймагт хониндоо яваад сураггүй болсон 30 настай эмэгтэйг эсэн мэнд олжээ

Ангилал
Нийгэм
Огноо
2025-03-26 08:59:53
Унших
1 минут 24 секунд

Ойрын өдрүүдэд цасан болон шороон шуургатай тул цаг агаарын гамшиг үзэгдлээс иргэдийг урьдчилан сэргийлж аль болох хол тээвэрт гарахгүй байх, малчид малаа бэлчээрт гаргахгүй байхыг цаг уурчид болон онцгой байдлын газраас сэрэмжлүүлсээр байна. Өчигдөр гэхэд хониндоо яваад алга болсон иргэнийг онцгой байдлын албан хаагчид эсэн мэнд олжээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Баян гол багийн Цов гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км/ иргэн 30 настай эмэгтэй Э нь орой 17:00 цагийн орчимд гэрээсээ хойд зүгт хониндоо явганаар гараад сураггүй алга болсон байна. Энэ тухай дуудлага өчигдөр өглөө 06:10 цагт бүртгэгджээ. Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 12:40 цагт Асгат сумын Дөхөм багийн Хутаг-Уул гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 15 км/-аас эсэн мэнд олсон байна.

ЗГ: Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын нөөцийн нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ
ЗГ: Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын нөөцийн нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ
 
МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхэд хэвлэлийнхний байр суурь, МСНЭ-ийн төлөөллийг оролцуулахыг шаардаж байна
МСНЭ: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхэд хэвлэлийнхний байр суурь, МСНЭ-ийн төлөөллийг оролцуулахыг шаардаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!