УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, "Ноорог" медиагийн ажилчдад үүссэн асуудлын талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн мэдээллийг сонслоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Ерөнхий сайдын гэр бүлийн багийнхан "Ноорог.мн сайтын хийсэн нэвтрүүлгийг л үзье" гэсэн. Тэр даалгаврыг нь цагдаагийнхан биелүүлэх гэж оролдсон гэж бодож байгаа.
Гэтэл араас нь нэг гишүүн нь хэрэгт хутгалдсан байж таараад, дансны мэдээлэл зэргээр асуудал үргэлжилсэн" гэлээ.
Мөн тэрбээр "О.Алтангэрэл сайд л ардчиллыг байхгүй болгож, одоо л баларчихаад байгаа юм шиг ярьцгааж байна. Үгүй шүү дээ. Энэ бол Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болсон цагаас эхэлсэн. Х.Нямбаатар сайдын үед зүгээр л самбар дээр хэргийн материалыг задалж ярьдаг байдал хэрээс хэтэрсэн.
Б.Энхбаяр сайд дээр ч үргэлжилсэн. Энийг л шийдэх гэж АН Засагт нь ажиллаж байгаа байлгүй дээ" гэв.