Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

GUYS хамтлаг задгай талбайн анхны бие даасан тоглолтоо хийхээр болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

GUYS хамтлагийнхан задгай талбайн анхны бүрэн хэмжээний тоглолоо ирэх тавдугаар сарын 31-нд SOCIAL PAY паркад хийхээр болжээ. Тэд энэ тухайгаа, "28 жилд хийж бүтээсэн бүхнээ бид үзүүлье. Та бүхэн минь хамтдаа дурсамжаараа аз жаргалтайгаар аялаарай. GUYS хамтлагийн бүх цаг үеийн супер хит 35 дуу амьд хөгжмийн найруулгатайгаар тусгайлан бэлдсэн үзүүлбэртэйгээр хүрнэ" гэжээ.

28 жилийн түүхэнд гадаа талбайд анх удаа тоглож байгаа бөгөөд эртэч шувуухайнууддаа зориулан EARLY BIRD тасалбарыг худалдаанд гаргасан байна.

Мөн тэд тоглолтдоо зориулсан шинэ уран болох "Эр хүн" дууныхаа клипийг цэргийн баяраар цацсан юм.

Хаврын их цэвэрлэгээ МАРГААШ эхэлнэ
Хаврын их цэвэрлэгээ МАРГААШ эхэлнэ
 
Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний 341 дүгээр ангид ажиллав
Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний 341 дүгээр ангид ажиллав
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.