Хаврын их цэвэрлэгээ МАРГААШ эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Энэ жил Улаанбаатар хотын хэмжээнд нийт зургаан их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Ээлжит бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 22-ны өдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл гурван үе шаттай зохион байгуулах юм байна.

УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдал, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Эхний ээлжид ногоон байгууламж болон автобусны буудлын чийгтэй цэвэрлэгээг хийнэ. Хоёрдугаар ээлжид ААН, байгууллагын ойролцоох 50 метр талбайг цэвэрлэнэ. Харин гуравдугаар ээлжид иргэд, ААН, холбогдох агентлаг, газрын албан хаагчдыг цэвэрлэгээнд хамруулах юм” гэлээ.

Хаврын их цэвэрлэгээг иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах, хаврын улирлын тоос шорооноос сэргийлэх зорилгоор зохион байгуулдаг. Харин энэ удаад гудамж, талбай, ногоон байгууламж, автобусны буудалд чийгтэй цэвэрлэгээг түлхүү хийхээр зорьж байна.

Үүнээс гадна иргэдийг аюулгүй зорчуулах зорилгоор золбин нохой, муурыг устгах ажлыг давхар хийж гүйцэтгэх юм.

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийн ажлын албанаас “УНШДАГ ХҮҮХЭД ХӨГЖДӨГ“  ном уншлагын тэмцээн зохион байгуулжээ
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийн ажлын албанаас “УНШДАГ ХҮҮХЭД ХӨГЖДӨГ“ ном уншлагын тэмцээн зохион байгуулжээ
 
МЗХ-ны Хүндэт ерөнхийлөгчөөр Энхтөрийн Галбадрал ажиллана
МЗХ-ны Хүндэт ерөнхийлөгчөөр Энхтөрийн Галбадрал ажиллана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!