Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаад валютын нөөц энэ оны эхний улиралд 4.9 тэрбум ам.доллар болов

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 6 секунд

Манай улсын гадаад валютын нөөц энэ оны эхний улиралд 4.996.0 сая ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 146.9 сая ам.доллар буюу 3.0 хувиар өссөн дүн болохыг макро эдийн засгийн нэгдүгээр улирлын урьдчилсан гүйцэтгэлийн тайланд дурджээ.

Гадаад валютын нөөц албан нөөц 2024 оны эцэст 5.5 тэрбум ам.доллар /5.509.82/-т хүрч 11.80 хувиар өссөн дүнтэй байсан бол он гарсаар нэгдүгээр сард 4.8 тэрбум ам.доллар болж 625.592.000 төгрөгөөр буурсан нь өнгөрсөн оны зургаадугаар сарын албан нөөцийн хэмжээнд ирсэн билээ. Валютын нөөц буурахад нүүрсний үнийн уналтыг дагаж экспорт буурсан нь нөлөөлсөн билээ. Тиймээс Засгийн газар валютын нөөцийг богино хугацаанд 5 тэрбум ам.долларт хүргэж байлаа. Монголбанкны дөрөвдүгээр сарын албан мэдээллээр валютын нөөц 5.1 тэрбум ам.доллар байна.

ТАНИЛЦ: Өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын ТОВ
ТАНИЛЦ: Өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын ТОВ
 
Т.Доржханд: 2028 он гэхэд Монгол Улс эрчим хүчний бие даасан байдалтай болж чадна
Т.Доржханд: 2028 он гэхэд Монгол Улс эрчим хүчний бие даасан байдалтай болж чадна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.