Монгол Улсын гадаад валютын нөөц 2025 оны арванхоёрдугаар сард түүхэн дээд хэмжээ буюу 7 тэрбум ам.долларт хүрсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал, өмнөх 11 дүгээр сараас 1.5 орчим тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлт аж.
Тэгвэл энэ оны нэгдүгээр сард гадаад валютын нөөц буурч 6.7 тэрбум ам.доллар болсон талаар Монголбанкны статистик мэдээлэлд дурдсан байна. Ямар шалтгаанаар ийн буурсан нь тодорхойгүй бөгөөд албан бус байдлаар сар шинийн баярын өмнөх худалдан авалт зэрэг нь валютын нөөц буурахад нөлөөлсөн байж болзошгүй байна.
Дэлгэрэнгүй статистик мэдээллийг ЭНДЭЭС харна уу.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!