Гандантэгчэнлин хийдээс Алтан ганжуур тэргүүтэй соёлын хосгүй үнэт өв, шүтээнүүдийг Сонгинохайрхан дүүрэгт заллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс анх удаа хүрээний ховор нандин шүтээнүүдийг Сонгинохайрхан дүүрэг дэх Амирлахуй Дэва хийдэд заллаа. Тус арга хэмжээнд дүүргийн удирдлагууд оролцож хүндэтгэл үзүүллээ.

Гандантэгчэнлин хийд дахин сэргээгдсэнээс хойш /1944 он/ анх удаа шүтээнүүдийг гадагш залж байгаа тохиолдол нь энэ юм. Монголчуудын оюуны соёлын өв болсон их хөлгөн судар “Алтан ганжуур” судрын тэргүүн боть, Манзуширийн хилэнт дүр “Ямандаг бурхан”, арван хангалын нэг “Балданлхам” бурханыг ийнхүү Сонгинохайрхан дүүрэгт анхлан залж байна.

Сонгинохайрхан дүүргийн Амирлахуй Дэва хийдийн битүүний өдрийн хурал үдшийн 22 цагаас өглөөний 5 цаг хүртэл хурах бөгөөд тухайн хугацаанд нандин шүтээнүүд тус хийдэд залагдах юм.

Маргаашаас “5 шар-Мөнгөн завьяа“, “Сүхбаатарын талбай-Офицер“ чиглэлд нийтийн тээвэр үйлчилж эхэлнэ
Маргаашаас “5 шар-Мөнгөн завьяа“, “Сүхбаатарын талбай-Офицер“ чиглэлд нийтийн тээвэр үйлчилж эхэлнэ
 
Дамбийнямын Алтангэрэлийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор” шагнав
Дамбийнямын Алтангэрэлийг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор” шагнав
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!