Эх орны үргэлжлэл тусгаар тогтнолын баталгаа бол залуу үе юм. Тиймээс 16 нас хүрч иргэний үнэмлэх авч байгаа өсвөр үеийн залуучуудын эх оронч үзлийг төлөвшүүлэх, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэх, түүхэн ач холбогдлыг ойлгуулах, өв уламжлалын боловсрол олгох, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны өдрийг тохиолдуулан “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол 2026” арга хэмжээг өнөөдөр /2026.05.01/ зохион байгууллаа.
Ёслолын арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авч буй өсвөр үеийн залуусын төлөөлөл болох 700 гаруй сурагчид иргэний андгай өргөж, батламжаа гардан авлаа. Андгай өргөх ёслолд оролцогсод өнөөдрөөс эхлэн МОНГОЛ УЛСЫН ИРГЭН гэсэн нэр томьёонд шилжиж, амьдрал хэмээх их далайд сэлүүрээ дэлгэж байна.
Цаашид Үндсэн хууль болон бусад хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцлагатай иргэн байх, шийдвэр гаргах чадвартай хувь хүн болон төлөвших ёстой. Монгол Улсын иргэн хэмээх хүндтэй, хариуцлагатай алдрыг дуурсгаж яваарай хэмээн СХД-ийн ИТХ-ын дарга Б.Золбоо онцлон хэлэв.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!