СХД-ийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь эмэгтэйчүүдийн зөвлөл, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэс хамтран “Хүүхэд хамгаалал-2026” аяныг бүтэн жилийн хугацаанд зохион байгуулахаар хэрэгжүүлж эхэллээ.
Тус аяныг хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрхлэлтийг зогсоох, орон нутгийн хэмжээнд хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хороодын хамтарсан баг, байгууллага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд хамгааллын чиглэлээр салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор зохион байгуулах юм.
Аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдыг оролцуулан “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” уулзалт, ярилцлага өрнүүлж буй. Түүнчлэн 11 дүгээр ангийн сурагчдын дунд “Хүмүүжил нь хүнийг хөөрхөн харагдуулдаг болсон цаг” сэдэвт богино хэмжээний кино уралдаан зарлах бол дүүргийн хэмжээнд “Хайрын гар-2026”, “Би хариуцлагатай аав, ээж” зэрэг шат дараатай арга хэмжээнүүдийг хүүхэд, гэр бүл, цэцэрлэг, сургууль, хороо, албан байгууллагын хүрээнд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Хороодын хамтарсан багуудыг идэвхжүүлж болзолт уралдаан зарлах бөгөөд үйл ажиллагаагаараа тэргүүлсэн хамтарсан баг, прокурор, цагдаагийн алба хаагчдыг урамшуулах ажил мөн зохион байгуулагдана.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!