Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-ын ЗТЯ-наас powerbank болон электрон тамхийг гар тээшинд авч зорчихыг хоригложээ 

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

БНСУ-ын Зам тээврийн яамнаас нислэгийн үед мөрдөх журамдаа өөрчлөлт оруулсан талаар МИАТ компаниас мэдээлэв. Уг журмыг 2025 оны 3-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх бөгөөд зөөврийн цэнэглэгч (powerbank), электрон тамхийг (vape) гар тээшинд авч зорчихыг хоригложээ.

Мөрдөх журам:

  • Зөөврийн цэнэглэгч болон цахилгаан тамхийг зиптэй уутанд хийн биедээ авч зорчих, эсвэл суудлын урд талын халаасанд хийх; /Тээш болон тээшний хайрцганд хийхгүй/
  • Зөөврийн цэнэглэгч болон цахилгаан тамхины цэнэглэх хэсгийг зориулалтын хаалтаар хаах, эсвэл наалт наах;
  • Зорчигч авч явж буй зөөврийн цэнэглэгчээсээ утаа гарч буй эсэх болон хэлбэр өөрчлөгдөж буй эсэхэд хяналт тавьж, хэрэв өөрчлөлт орсон тохиолдолд бүхээгийн ажилтанд яаралтай мэдэгдэх;
  • Нислэгийн үед утас болон таблетаа зөөврийн цэнэглэгчээр цэнэглэж болох ч зөөврийн цэнэглэгчийг цэнэглэхийг хориглоно;
  • Нэг хүн 100wh хүртэлх таван ширхэг зөөврийн цэнэглэгч авч зорчих эрхтэй;
  • Эрүүл мэндийн шалтгаанаар үүнээс дээш тоогоор авч зорчих бол авиа компанид мэдэгдэн, зөвшөөрөл авах гэсэн заалтыг оруулсан байна.
Монголын шигшээ хэсэгтээ хэддүгээр байр эзлэх нь Хятад-Гуамын тоглолтоос шалтгаална
Монголын шигшээ хэсэгтээ хэддүгээр байр эзлэх нь Хятад-Гуамын тоглолтоос шалтгаална
 
Ахлагч ахлагч Э.Даваажамц, дэд ахлагч Б.Буянхишиг нар Говь-Алтай аймагт орж ирлээ
Ахлагч ахлагч Э.Даваажамц, дэд ахлагч Б.Буянхишиг нар Говь-Алтай аймагт орж ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.