Монголын шигшээ хэсэгтээ хэддүгээр байр эзлэх нь Хятад-Гуамын тоглолтоос шалтгаална

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 15 секунд

Монгол Улсын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг өнөөдөр Азийн аваргын урьдчилсан шатны сүүлийн тоглолтоо Японы шигшээ багийн эсрэг хийж, 10 оноогоор хожигдол хүлээлээ.

Тэд хэдхэн хоногийн өмнө Гуамын шигшээг нутагт нь 11 онооны харьцаагаар хожсоноор дараагийн шатанд шалгарах боломжоо хадгалж үлдсэн байдаг.

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны С хэсэгт Хятад, Япон, Гуамын шигшээ багуудтай өрсөлдсөн.

Хэсгийн шатанд эхний хоёр байрыг эзэлсэн багууд 2025 оны Азийн АШТ-д шууд оролцох юм. С хэсгийг Хятад болон Японы шигшээ багууд 5 хожилтой тэргүүлж Азийн аваргын эрхээ авлаа.

Харин хэсгийн гуравдугаар байрт шалгарсан баг бусад таван хэсгийн 3-р байрны багуудтай хамт Азийн аваргад тоглох сүүлийн дөрвөн эрхийн төлөө өрсөлдөнө. Монголын шигшээ баг хэсэгтээ хэддүгээр байр эзлэх нь яг одоо өрнөж буй Хятад - Гуамын тоглолтоос шалтгаална.

Монголын хүүхдийн өвлийн спортын VIII НААДАМ ӨНДӨРЛӨЛӨӨ
Монголын хүүхдийн өвлийн спортын VIII НААДАМ ӨНДӨРЛӨЛӨӨ
 
У.Хүрэлсүх: Эх орондоо Монгол түмнийхээ бахархал болсон хөвгүүд маш сайн тоглолтыг үзүүллээ. Залуустаа, дэмжигч олон түмэндээ баярлалаа
У.Хүрэлсүх: Эх орондоо Монгол түмнийхээ бахархал болсон хөвгүүд маш сайн тоглолтыг үзүүллээ. Залуустаа, дэмжигч олон түмэндээ баярлалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!