Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.6 их наяд төгрөгт хүрч 6.6 хувиар өсжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 158.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг юм. Салбарын өсөлтөд уул уурхайн олборлолт 8.1 хувь буюу 130.9 тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 28.1 хувь буюу 60.9 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин боловсруулах аж үйлдвэрт металл бэлдэц, цэвэр спирт, катодын зэс, гурил, ус, ундаа жүүс, самнасан ноолуур, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах, цагаан архи, цемент зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.7-79 хувиар буурсан байна. Тэгвэл шингэн сүү, шохой, нүүрсэн шахмал түлш, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 4.5-58.6 хувиар өссөн дүнтэй байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!