ХХААХҮЯ-наас Эмээлтийн мах боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, сүүлийн үед мах бэлтгэн нийлүүлэгч нэр бүхий компаниуд муудсан мах хагас боловсруулж нийлүүлж байсан зөрчлүүд удаа дараа гараад буй юм
Тухайлбал, хамгийн сүүлд "Үүлэнгөү" ХХК-ийн махны үйлдвэрийн нөхцөл байдал нь стандарт, шаардлагад нийцээгүй буюу муудсан мах бэлтгэн боловсруулж байсан асуудал үүссэн бөгөөд холбогдох байгууллагаас тухайн үйлдвэрийн махнаас дээж авч шинжилгээнд хамруулсан билээ.
Тэгвэл шинжилгээний хариу гарч эрүүл ахуйн шаардлага хангаагүй хэмээн дүгнэжээ.
Цаашид Эмээлтийн мах боловсруулах, бэлтгэн нийлүүлэх үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийхээр болсон талаар ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг мэдээллээ.