Ц.Туваан: Нүүрсний экспорт, үнийн уналтаас болж төсвийн орлого багасаж байгаа учраас алт экспортлох эсэхийг шийднэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

Засгийн газрын өнөөдрийн ээлжилт хуралдаанаар алтны олборлолт, экспортын талаар хэлэлцэж тодорхой үүрэг чиглэлийг Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваанд өгчээ. Энэ талаар салбарын сайд дараах мэдээллийг өглөө.

- Дэлхийн зах зээлд алтны үнэ ханш түүхэн дээд хэмжээнд хүрч байна. Нэг унци нь 2900 ам.доллар давж байна. Ойролцоогоор нэг грамм алт 330 гаруй мянган төгрөгтэй тэнцэж байгаа буюу нэг кг алт 90 гаруй сая ам.доллартай тэнцэх үнэд хүрээд байна. Бид бүхэн Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төвбанк алтны тодорхой нөөцтэй байх, мөн сүүлийн үед нүүрсний экспорт, үнийн уналттай холбоотой холбоотой улсын төсвийн бүрдүүлэлт багасаж байгаа гэх мэт энэ шалтгаанаар алтны олборлолтын асуудлыг Засгийн газраар хэлэлцэж тодорхой үүрэг чиглэл өглөө. Энэ тал дээр нэмж судалгаа хийж эргээд Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж шийдвэр болгоно. Тодорхой УИХ-аар гаргуулах шийдвэр байвал энэ асуудлыг УИХ-д танилцуулна.

Инфляц хоёр оронтой тооны хязгаарыг давж магадгүй тул мөнгөний бодлогын хүүг чангаруулна
Инфляц хоёр оронтой тооны хязгаарыг давж магадгүй тул мөнгөний бодлогын хүүг чангаруулна
 
Засгийн газар хувийн хэвшлийнхээ “арьсыг хуулж“, Ерөнхийлөгч БАЯЛАГ БҮТЭЭГЧДЭДЭЭ  талархав
Засгийн газар хувийн хэвшлийнхээ “арьсыг хуулж“, Ерөнхийлөгч БАЯЛАГ БҮТЭЭГЧДЭДЭЭ талархав
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!