Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Ууганбаяр: “Энхсаран“ сувиллыг тусгаарлалтын зориулалтаар ашиглахгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Улсын Онцгой комиссын даргын өгсөн үүргийн дагуу шуурхай штабаас “Энхсаран” сувилалд тусгаарлагдсан иргэдийг өнөөдөр /2020.11.16/ шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна. "Энхсаран" сувиллын гуравдугаар байранд арваннэгдүгээр сарын 7-ны өдөр Covid-19-ийн анхны тохиолдол бүртгэгджээ. Улмаар халдварын багц шинжилгээ хийхэд 24 хүнээс халдвар илэрч, бүртгэгдсэн учраас хол болон ойрын хавьтлын нийт 61 хүнийг ХӨСҮТ-д шилжүүлсэн.

Өнөөдөр нэгдүгээр байранд байсан 11 хүн, дөрөвдүгээр байранд байсан 70 иргэнийг шилжүүлнэ. Тус байрууд нь гуравдугаар байраас тусдаа байршилтай бөгөөд тэднийг өрөө бүрээр нь тус тусад нь тээвэрлэж байна.

Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр

“Энхсаран сувилалд үлдэх тус сувиллын ажилчид, эм эмнэлэг, хүчний байгууллагын ажилчдыг ХӨСҮТ-ийн зөвлөмжөөр тусад нь тусгаарлан ажиглалтад авна. Тус сувиллын эцсийн халдваргүйжүүлэлтийг Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс хийнэ. Тодорхой хугацаанд хатуу хяналт дор "Энхсаран" сувиллыг хянана. Цаашдаа тус сувиллыг тусгаарлалтын зориулалтаар ашиглахгүй” хэмээлээ.

“Энхсаран” сувилалд тусгаарлагдаж байсан 45 хүнээс Covid-19 илэрчээ. Тус сувилалд тусгаарлагдаж буй 81 хүнээс таван удаа шинжилгээ авсан бөгөөд “Dream” зочид буудалд тусгаарлах аж.

ДЭМБ: Монгол улс халдварын хоёрдугаар үе шат руу шилжлээ
ДЭМБ: Монгол улс халдварын хоёрдугаар үе шат руу шилжлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.