Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДЭМБ: Монгол улс халдварын хоёрдугаар үе шат руу шилжлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица “Монгол Улсад урт хугацааны турш нэгдүгээр үе шат буюу зөвхөн гадаад улсаас зөөвөрлөгдсөн Covid-19-ийн тохиолдлууд бүртгэгдэж байв. Харин арваннэгдүгээр сарын 10-наас эхлэн дотоодод хэд хэдэн голомтолсон халдвар илэрч, хоёрдугаар үе шат руу шилжээд байна” хэмээлээ.

Тэрбээр дотоодод батлагдсан тохиолдлын бүх хавьтлыг илрүүлж, тандахын тулд наанадаж дахин 14 хоног шаардлагатайг тодотгосон байна. Нөхцөл байдал хурдан өөрчлөгдөж байгаа энэ үед цар тахлын халдварыг хязгаарлахын тулд эрт илрүүлэг, шинжилгээ, тусгаарлалтын шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй байгааг онцолжээ. Түүнчлэн Засгийн газрын шийдвэрийг дагаж гэртээ байх, амны хаалтаа зүүх, гараа сайтар угаах зэргээр гэр бүл, анд нөхөд, ард түмнээ халдвараас хамгаалах нь иргэдээс өөрсдөөс нь шалтгаална гэж дурдсан байна.

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица "Монгол Улс, монголчуудын эв нэгдлийг ДЭМБ-аас сайшааж, үнэлж ирсэн. Бид хамтдаа эв нэгдэлтэй байснаар энэ хүнд хэцүү цагийг давж чадна" хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Дуучин Д.Болд өнөөдөр 42 нас хүрлээ
Дуучин Д.Болд өнөөдөр 42 нас хүрлээ
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.