Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ гэмт хэргийн шинжтэй 89 гомдол, мэдээллийг шалгажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 02 дугаар сарын 10-наас 16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 89 гомдол, мэдээллийг шалгажээ.

Үүнээс

  • 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх,
  • 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж,
  • 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн бөгөөд
  • одоогоор 68 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 905 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт

  • 12 хэргийг шүүхэд шилжүүлэх,
  • 12 хэргийг хаах,
  • 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж,
  • 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 878 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлэв.

“10,11 дүгээр ангийн сурагчид өөрийнхөө боломжтой үедээ ЭЕШ-ын монгол, хэл бичгийн шалгалтыг өгч болно“
“10,11 дүгээр ангийн сурагчид өөрийнхөө боломжтой үедээ ЭЕШ-ын монгол, хэл бичгийн шалгалтыг өгч болно“
 
“Нийслэл, орон нутгийн Засаг дарга нар нөөц бүрдүүлэх ажлаа хийгээгүйгээс болж махны үнэ, хомстлын асуудал үүссэн“
“Нийслэл, орон нутгийн Засаг дарга нар нөөц бүрдүүлэх ажлаа хийгээгүйгээс болж махны үнэ, хомстлын асуудал үүссэн“
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.