Сүхбаатар дүүрэг хог хаягдлаа ангилан ялгаж, дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 11 секунд

Нийслэлд тулгамдаж буй асуудлын нэг бол хог хаягдал. Энэ асуудалд дүүрэг бүр тодорхой шийдэл олоход анхаарч ажиллаж буй. Тухайлбал, Сүхбаатар дүүрэг хог хаягдлыг ангилж дахин боловсруулахаар болж байна. Тус дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл “Өнгө нэм” ТББ-ын гүйцэтгэх захирал Н.Амгалан-Эрдэнэтэй нутаг дэвсгэрийн хэмжээнд хог хаягдлын менежментийг сайжруулах чигэлээр иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Санамж бичгийн хүрээнд талууд Go-recycle буюу “Хогоо дахин боловсруулцгаая" нөлөөллийн ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулах бөгөөд аж ахуй нэгж байгууллагуудад хог хаягдлыг ангилан ялгах мэдрэгчтэй зориулалтын савыг байршуулах юм. Эдгээр ангилсан хог хаягдлыг тусгай зориулалтын машинаар цуглуулан тээвэрлэж, дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлнэ.

Сүхбаатар дүүрэг 2017 онд нийслэлийн хэмжээнд анх удаа “Хог хаягдлын ухалааг систес”-ийг нэвтрүүлсэн. БНСУ-ын туршлагаар хэрэгжүүлсэн уг ажлын хүрээнд 1-20 дугаар хорооны нийтийн эзэмшлийн талбайн хогийн савыг гэрэлтүүлэг, нэг чигийн олон 360 эргэх хяналтын камер бүхий тохижилттой болгосон. Ингэснээр хог тээвэрлэлтэд хяналт тавьж, зориулалтын бус хог хаях зөрчлөөс гадна нийтийн эзэмшлийн гудамж талбайд үйлдэгдсэн хулгайн гэмт хэргийг илрүүлэх ач холбогдолтой жишиг ажил болсон. Тэгвэл хог хаягдлын энэхүү менежментээ улам сайжруулахаар ажиллаж байна.

бичвэр нарын зураг байж магад

Хог хаягдлаас үнэ цэнэ бий болгох “Go Recycle” буюу “Дахин боловсруулцгаая” нөлөөллийн ажил нь олон нийтийг хог хаягдлаа ангилан ялгах дадал зуршил болгох, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй дахин боловсруулах үйлдвэрүүдийн талаар нэгдсэн мэдээллийн санг үүсгэх, тэднийг цэвэр түүхий эдээр хангах зорилготой юм.

Нийслэлийн ХҮН намын дарга Э.Золзаяаг хотын даргын орлогчийн статустай бүтээмжийн менежерээр томилох томилгоо албажаагүй байна
Нийслэлийн ХҮН намын дарга Э.Золзаяаг хотын даргын орлогчийн статустай бүтээмжийн менежерээр томилох томилгоо албажаагүй байна
 
Чингэлтэй дүүрэг “Дулаалъя“ аян зохион байгуулж байна
Чингэлтэй дүүрэг “Дулаалъя“ аян зохион байгуулж байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!