Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Бат-Үүл: Коммунист Л.Гантөмөрийг намаас хөөх ёстой. Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нараа хамгаалан тэмцээрэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичиг боловсруулж, УИХ-ын гишүүдээс гарын үсэг цугуулж эхэлсэн талаараа өнгөрсөн баасан гарагт /2025.02.07/ мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар Ерөнхий сайдыг огцруулах бичигт УИХ-ын гишүүн Ж.Баярмаа гарын үсэг зураад байна.

Улмаар АН-ын дарга Л.Гантөмөр "Улс төрийн зөвлөлийн хурлаар Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нарт ямар арга хэмжээ авах талаар шийднэ. Ялангуяа Ж.Баярмаа гишүүн ЗГ-ын бодлогыг их олон удаа эсэргүүцэж байгаа" гэдгийг мэдэгдсэн байдаг.

Тэвэл Хотын дарга асан Э.Бат-Үүл "Нам ардчилсан байхын утга учрыг ойлгохгүй мунхаглаж буй коммунист Л.Гантөмөрийг намаас хөөх ёстой. Ардчиллыг, Ардчилсан Намаар арга хэмжээ авхуулж, намыг маань шившиглэх гэж байна. Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нараа хамгаалан тэмцээрэй" гэжээ.

ХАРБИН 2025: Гүйлтийн тэшүүрийн 500 метрийн зайд Б.Төгөлдөр хүч сорино
ХАРБИН 2025: Гүйлтийн тэшүүрийн 500 метрийн зайд Б.Төгөлдөр хүч сорино
 
Галд өртсөн “Шинэ Мөрөн“ худалдааны төвийн суурин дээр шинэ үйлчилгээний төв барьж 10-р сарын 01-нд ашиглалтад оруулна
Галд өртсөн “Шинэ Мөрөн“ худалдааны төвийн суурин дээр шинэ үйлчилгээний төв барьж 10-р сарын 01-нд ашиглалтад оруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.