Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХАРБИН-2025: Б.Гэрэлтуяа шорт трейкийн төрөлд хагас шигшээд уралдсан анхны Монгол тамирчин болов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 45 секунд

БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадам хоёр дахь өдрөө болж байна. Өнөөдөр Харбин хотын “HIC Multifunctional Hall” ордонд шорт трейкийн эмэгтэйчүүдийн 1500 метрийн зайд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлага дор оролцсон Б.Гэрэлтуяа тэмцээнээ өндөрлүүллээ. Тэрбээр хагас шигшээд 2:58.964 минутын амжилтаар замаа дуусгаж, зургаан тамирчны зургадугаарт хурдаллаа. Б.Гэрэлтуяа нь “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадмын Монголын багийн тугч бөгөөд шорт трейкийн төрлөөр Азийн өвлийн спортын наадмын хагас шигшээд шатанд шалгарсан анхны монгол тамирчин болов.

May be an image of 1 person, skating and text that says '34 N CE E ኤር 1 히'

Ч.Лодойсамбуу: Сонгуулиар Л.Оюун-Эрдэнэ яг ингээд бүтэн багаараа над руу дайрч байсан. Хүмүүс тэнэг биш. Би дуустал нь явна
Ч.Лодойсамбуу: Сонгуулиар Л.Оюун-Эрдэнэ яг ингээд бүтэн багаараа над руу дайрч байсан. Хүмүүс тэнэг биш. Би дуустал нь явна
 
ЦЕГ: “Ноорог“-ийн залуусын дансаар 85.179 гүйлгээгээр 9.2 тэрбум төгрөгийн орлого, 7.996 гүйлгээгээр 9.2 тэрбум төгрөгийн зарлага хийсэн нь тогтоогдсон